"ХАН-ӨНДӨР констракшн" ХХК
Манай компани 2008 онд бригадын журмаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол
2013 оны 2 сараас “Хан-Өндөр констракшн” ХХК болон үйл ажиллагаагаа өргөжүүллээ.
Манай компани Монгол Улсын бүртгэлд гадаад худалдаа, газар тариалан, фермерийн
аж ахуй, барилгын засвар, засал чимэглэл гэсэн үйл ажиллагааны чиглэлээр
5673313 регистерийн дугаар авч бүртгүүллээ.
Анх байгуулагдсанаасаа хойш бид
бригадын зарчимаар хэд хэдэн компанийн гүйцэтгэгчээр ажиллаж байлаа.
Сүхбаатар Дүүргийн 100 айл дахь
200 ортой “Хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн” цэцэрлэгийн барилгын ажлыг “Хан Хайрхан” ХХК-ны захиалгаар “Тэрх
чулуу” ХХК-тай хамтран иж бүрнээр нь хийж ашиглалтанд орууллаа.
Мөн Сонгино-Хайрхан дүүргийн
22-н товчооны “Сонгино-Хайрхан” үйлчилгээний төвийн дээврийн ажлыг иж бүрнээр
нь хийж дууссан болно.
100 айлд байрлалтай Засгийн
газрын 300 айлын дамжин өнгөрөх 16
давхар барилгын 10-15 давхарын дотор засал чимэглэлыг хийж гүйцэтгэлээ.
БЗДүүрэгт байрлах “Кино
үйлдвэр” –н 16 давхар барилгын 10-16 давхаруудын өрлөгийн ажил, уг барилгын
гадна фасадыг иж бүрнээр нь “Шин Бао” ХХК-ны захиалгаар хийж дуусгалаа.
Манай компани одоогоор
Чулуун-Овоогын сүмийн гадна баригдаж буй иргэн н.Балдан-Очирын үйлчилгээний
зориулалттай 7 давхар барилгын ажлын карказны ажлыг хийж
гүйцэтгэж байна.
“Өндөр буянт холдинг”-ийн 69-р сургуулийн урд баригдаж буй 16-н давхар 3
блокны гадна фасадны ажлыг хийж байна.
Мөн БГД-н 11-р хорооны зөөврийн
худгийн барилга угсралтын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэхээр бэлтгэл ажилдаа
ороод байна.
Манай компани ерөнхий инженер,
зураг төсөл , өрлөг , засал чимэглэлийн гэсэн мэргэжлийн 60 гаруй хүнтэйгээр
үйл ажиллагаагаа явуулж байна.
No comments:
Post a Comment